БНХАУ-ын дотоодод үйлдвэрлэсэн зорчигч тээврийн C919 агаарын хөлөг лхагва гарагийн үдээс хойш “Beijing Capital” олон улсын нисэх буудлаас хөөрч, Монгол Улсын Улаанбаатар хот дахь шинэ нисэх буудалд аюулгүй газардсанаар олон улсын зорчигч тээврийн анхны төлөвлөгөөт нислэгийг амжилттай гүйцэтгэлээ.
Тус онгоцны буудалд агаарын хөлгийг хүлээн авах уламжлалт усан мэндчилгээний ёслол болов. Зорчигчид онгоцноос буухдаа өвөрмөц угсаатны бүжгийн үзүүлбэрийг үзсэн ба тэднийг монгол үндэсний хувцастай үйлчлэгчид хүлээн авч мэндчиллээ.
Энэ нь C919 загварын онгоц арилжааны нислэг үйлдэж эхэлснээс хойш хийгдэж буй анхны олон улсын нислэг бөгөөд Хятадын дотоодод үйлдвэрлэсэн зорчигч тээврийн онгоцыг олон улсын нислэгт тогтмол оруулснаар албан ёсоор дараагийн түвшинд шилжиж буйг илэрхийлж байгаа хэрэг юм.
Олон улсын энэ чиглэлд CA723/CA724 дугаартай нислэгийг өдөр бүр тогтмол хийхээр төлөвлөөд байна.
Иргэний нислэгт зориулан Хятадын дотоодод үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн онгоц болох C919 нь нислэг үйлдэж эхэлснээс хойш дотоодын хэд хэдэн чиглэлд амжилттай ниссээр байна. Нислэгийн найдвартай гүйцэтгэл, тав тухтай кабин, аюулгүй байдлын баталгаатай стандартаараа зах зээлд хэдийн хүлээн зөвшөөрөгджээ.


