Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлав

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 24 //. Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч, багш нар уламжлал ёсоор өөрсдийн урласан 108 ширхэг баринтгийг Үндэсний номын сангийн хуучин судар номын сан хөмрөгт хадгалж буй судар номд зориулан өргөн барилаа.

Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид Үндэсний номын сангийнхаа хуучин судар номын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, бичиг номоо дээдлэх, хүүхэд багачуудад ёс уламжлалаа эрхэмлэх үзлийг төлөвшүүлэхээр 2007 оноос хойш 20 дахь жилийнхээ Сар шинийн баяраар 108 ширхэг баринтгийг өргөн хандивлаж байна.

Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор Л.Цэнгэлмаа, нийгмийн ажилтан, багш нар, 12 дугаар ангийн сурагчдын хамт Үндэсний номын сангийн хамт олонд гардуулан өгөв.

Мөн сурагчид гардуулан өгсөн баринтгийнхаа дээжээс судар ном баринтаглаж, Үнэт ховор номын музейг үзэж сонирхжээ.

Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн