Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар //. “Засгийн газрын үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 21 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Монгол Улс “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр 30 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Гэвч, “Оксфорд Инсайтс” байгууллагаас жил бүр гаргадаг “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 188 орноос 98-д эрэмбэлэгдсэн ч “стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичигтэй эсэх” гэсэн чиглэлд “0” оноо авсан нь үндэсний хэмжээний стратегийг боловсруулах шаардлагатайг илтгэж байна. 

Зөвлөлийг байгуулснаар, хиймэл оюунд суурилсан санаачилгуудыг салбар бүрт нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломж бүрдэх юм. Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүлэх бол Дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Боловсролын сайд нар ажиллана. Гишүүдээр, Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд нар болон бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас гадна үндэсний хиймэл оюуны мэргэжлийн холбоодоос өөрсдийнх нь санал хүсэлтэд тулгуурлан гишүүнээр ажиллуулна.

Тухайлбал, “Үндэсний хиймэл оюуны мэргэжлийн зөвлөл” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд, “Могул” группын Технологи хариуцсан захирал, “Блак лабс” компанийн Гүйцэтгэх захирал, “Мэдээллийн технологийн захирлуудын клуб” (CIO club)-ын захирал, “Вояажир AI” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирлууд тохиролцоогоор ажиллах юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн