Улаанбаатар //. БНСУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд, тэр дундаа залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхийг тус улсад суугаа ЭСЯ-наас анхааруулж байна.
Тухайлбал, бусдын ятгалга, хүсэлтээр танихгүй хүний цүнх, ачаа, илгээмжийг авч явах, ачаа тээшиндээ бусдын эд зүйлсийг хийх, гарал үүсэл, зориулалт нь тодорхойгүй эм, нунтаг, капсул, шингэн зэргийг тээвэрлэх, хууль бус үйл ажиллагаанд оролцох, өндөр ашиг амласан сэжигтэй саналд автах зэрэг үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй.
БНСУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх бөгөөд “мэдээгүй”, “өөрийнх биш” гэх нөхцөл нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байж болзошгүй. Иймд БНСУ-д оршин суух, зорчих хугацаанд тань хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудал тулгарсан тохиолдолд,
Сөүл дэх Элчин сайдын яамны
Утас: +82-2-798-3464, +82-2-798-1950,
Шуурхай утас: +82-10-9595-3464,
Цахим шуудан: [email protected]
Пусан хотод суугаа Консулын газрын
Утас: +82 51-465-9996,
Цахим шуудан: [email protected]-д тус тус холбогдохыг зөвлөж байна.
