Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ПАРИС, 2026 оны долоодугаар сарын 21 /Reuters/. Францын парламентын зохицуулах хороо 15-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг даваа гарагт хэлэлцэн баталжээ. 

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг хоригийг есдүгээр сарын эхээр хичээлийн жил эхлэхэд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв энэүү хориг хэрэгжвэл Франц нь ийм хориг хэрэгжүүлсэн Австралийн жишгийг дагах юм. Австрали улс өнгөрсөн оны 12 дугаар сард 16-гаас доош насны хүүхдүүдэд “Facebook”, “Snapchat”, “TikTok”, “YouTube” зэрэг платформуудыг ашиглахыг хориглосон дэлхийн анхны улс болсон юм.

Макрон энэхүү хоригийг Европын Холбоо болон бусад улс оронд дэмжүүлж чадсан юм. Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мөн саяхан тус холбооны гишүүн 27 улсад хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлахыг дэмжсэн байна.

Уг хуулийн төслийг парламентын доод танхимд мягмар гарагт, дараа нь Сенатын танхимаар хэлэлцүүлнэ. 15-аас доош насны хүүхдүүдэд хориглох нийгмийн сүлжээнүүдийн жагсаалтыг тус улсын Мэдээлэл технологийн сайд гаргах бол нийгмийн сүлжээний платформууд Францын хувийн мэдээлэл хамгаалах байгууллагаас зөвшөөрсөн нас баталгаажуулах системийг нэвтрүүлэх ёстой. 

Хуулийн төсөлд мөн дунд сургуулиудад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглохоор тусгажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн