Умард Солонгос, АНУ, Хятадтай дөрвөн талын хэлэлцээ хийхийг санал болгожээ

УЛААНБААТАР, 2026 оны зургаан сарын 8 /NKNews/. Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны сайд Жон Дун Ён Умард Солонгостой энх тайвны үйл явцыг урагшлуулахын тулд АНУ, Хятадыг оролцуулсан дөрвөн талт хэлэлцээ явуулахыг саналыг болгожээ.

Тэрбээр уг саналыг өнгөрсөн долоо хоногт болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд үг хэлэхдээ дэвшүүлсэн байна. Бага хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Жон Дун Ён Солонгосын хойгт одоо мөрдөгдөж буй гал зогсоох хэлэлцээрийг албан ёсны энхийн гэрээгээр солих төлөвлөгөөг танилцуулжээ. Тэрбээр хэлэхдээ, бид БНСУ, БНАСАУ, АНУ болон БНХАУ-ын хооронд дөрвөн талт яриа хэлэлцээ өрнүүлснээр энэ үйл явцыг эхлүүлэх боломжтой” гэв. 


Өмнөд Солонгосын сайд мөн хоёр Солонгосын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Солонгосын хойгт энх тайвныг сэргээн тогтоох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна. 

Бага хурлын дараа Жон Дун Ён Монголын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Солонгосын хойг болон Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаарх хоёр талын хамтын ажиллагааг хэлэлцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн