Их насны магнайгаар Жигүүр халтар морь тодорлоо

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан их нас барианд орлоо.

Их насны морьдын уралдаан цаг агаар болон морины сэрвээ хэмжих төхөөрөмж эвдэрснээс шалтгаалан  дөрвөн цаг гаруйн хугацаагаар хойшилсон юм. Их насанд 260 орчим хурдан хүлэг бүртгүүлснээс 60 гаруй нь хэмжилтээр хасагджээ. Түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.

Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар,
Аман хүзүү: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн Дөлгөөн халтар,
Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн Аварга саарал,
Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Бат-Эрдэнийн Хүрэн, Айргийн тавд: Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн Бор морь хурдаллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн