ДАВАА 2026.09.07
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган (2026.09.07) 10.02 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэхдээ “…Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ улс орны эдийн засаг, хамгийн гол нь иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье…” хэмээсэн. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.09.07) үдээс хойш 14.00 цагт 68.3 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.(дэлгэрэнгүй)
- УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. (дэлгэрэнгүй)
МЯГМАР 2026.09.08
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. (дэлгэрэнгүй)
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Канад парламентын бүлгийн дарга М.Мандхай өнөөдөр (2026.09.08) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхав. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, “Алтангадас” парламентын сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан хоёр дахь удаагийн “Нээлттэй парламент ба нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийн дэг” сургалтын үеэр “Сайн парламент” сэдэвт шилдэг видео контент, нийтлэлийн уралдааны шагналыг гардууллаа. (дэлгэрэнгүй)
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов (дэлгэрэнгүй)
- Өргөдлийн байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. (дэлгэрэнгүй)
ЛХАГВА 2026.09.09
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирлээ. (дэлгэрэнгүй)
- Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. (дэлгэрэнгүй)
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. (дэлгэрэнгүй)
ПҮРЭВ 2026.09.10
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар манай улсад хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны албан ёсны айлчлалын хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. (дэлгэрэнгүй)
- “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. (дэлгэрэнгүй)
- Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхав. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав. (дэлгэрэнгүй)
- Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2026.09.10) ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. (дэлгэрэнгүй)
БААСАН 2026.09.11
- “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ханнс Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Вероника Айхингерийг хүлээн авч уулзав. (дэлгэрэнгүй)
- Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нар Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТЫН ГАЗАР
