Төмөр замын төсөл болон шууд нислэгийг сэргээхэд хамтран ажиллана

Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төв коридорын ТЭЗҮ-ийг нэгтгэх тухай хэлэлцэж, Санкт-Петербург хотод дөрөвдүгээр сард болох “Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын үеэр баримт бичигт гарын үсэг зурна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн дэд сайд Д.С.Зверевтай цахимаар уулзах энэ талаар болон Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурахаар тохиролцсоныг тус яам мэдээлэв.

Түүнчлэн Улаанбаатар-Москва чиглэлийн шууд нислэгийг сэргээх тухай яриа хэлэлцээг ажил хэрэг болгож, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр талууд санал нэгджсэн байна. 

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2016 онд Узбекистан Улсын Ташкент хотноо гурван улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар баталсан билээ. Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридор нь 5975 км үргэлжлэх бөгөөд БНХАУ-аас Жининь-Эрээн чиглэлийн 328 км, ОХУ-аас Наушки-Улаан-Үд чиглэлийн 254 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулсан бол Монголын талаас Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн 1087 км хоёр дахь төмөр замыг барихаар ТЭЗҮ-дээ тусгажээ. 

Төмөр замын төсөл болон шууд нислэгийг сэргээхэд хамтран ажиллана

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн