Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар улс орныхоо батлан хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг офицерууд цэргийн дээд цол хүртлээ.

Энэхүү зарлигаар Хошууч генерал цолыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга Б.Баатар,

Бригадын генерал цолыг ЗХЖШ-ын орлогч дарга Б.Ганбат, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч Б.Мөнх-Ирээдүй, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч Б.Хаш-Эрдэнэ,

ҮБХИС-ийн захирал Т.Буянбат нарт тус тус олгов. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн