Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно

, 2026 оны гуравдугаар сарын 20Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +1-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газар, Дарьгангын тал нутгаар +9+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4+9 градус, бусад нутгаар 0+5 градус байна.  

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өчигдрөөс 5 градусаар хүйтэрч, +1+3 градус дулаан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн