, 2026 оны гуравдугаар сарын 21Олон улсын ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Тус өдрийг энэ жил дэлхий нийтээрээ “Ой ба эдийн засаг” уриан дор тэмдэглэж буй. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 онд зарласан бөгөөд ой, мод ургамлын байгаль, нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үнэлж баршгүй ач холбогдлыг олон нийтэд таниулах, ойн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих зорилготой юм.
Дэлхийн даяар ой нь нүүрсхүчлийн хийг шингээж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ус, хөрсийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, ойн бүтээгдэхүүн, экотуризм, уламжлалт аж ахуйгаар дамжин эдийн засагт бодит хувь нэмэр оруулах чухал үүрэгтэй. Иймд энэ жилийн уриа нь ой бол олон мянган хүний амьжиргааны эх үүсвэр, ажлын байр, орлого, тогтвортой хөгжлийн тулгуур нөөц болохыг онцолж байгаа хэрэг юм.
Манай улсын хувьд ой нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахаас гадна орон нутгийн иргэдийн амьжиргаа, уламжлалт мэдлэг, тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байна.
Ингэснээр 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулснаар ойн санг 9 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх юм.