Түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой ослын тоо 90 хувиар буурсан талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд байгаа билээ. Тус хуульд мопед, скүүтертэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
- 18 нас хүрсэн байх
- Тээврийн хэрэгслээ бүртгэлд хамруулсан байх
- Жолоодох эрхийн сургалтад заавал хамрагдсан байх ёстой
Эдгээр шаардлагыг хангасан бол зориулалтын замаар зорчих боломжтой аж. Харин зориулалтын зам байхгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн баруун хөвөөгөөр зорчих боломжтой. Явган хүний замаар мопед, скүүтертэй зорчиж огт болохгүй бөгөөд явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд унаж биш, түрж гарах ёстойг анхаарууллаа.
