2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн террорист халдлага болсон өдрийг угтан Нью-Йорк хотын боомт, Хадсон голын дээрх шөнийн тэнгэрт урьд өмнө байгаагүй гайхалтай хүндэтгэлийн агаарын үзүүлбэр зохион байгуулагджээ.

Тодруулбал, Лхагва гарагийн шөнө болсон уг арга хэмжээнд нийт 2,977 ширхэг дрон оролцсон бөгөөд тэдгээр нь халдлагын улмаас амь үрэгдсэн хохирогч бүрийг төлөөлж, шөнийн тэнгэрт хуучин Дэлхийн худалдааны төвийн Ихэр цамхгийн дүрсийг бодит хэмжээгээр нь гэрлээр босгон харуулсан байна. Энэхүү арга хэмжээг “Нью-Йорк боомт дээрх 2,977 гэрэл” (2,977 Lights Over New York Harbor) хэмээн албан ёсоор нэрлэжээ. Уг төслийг Нью-Йоркийн Урлагийн Сан ивээн тэтгэж, агаарын шоуны чиглэлээр тэргүүлэгч “Sky Elements Drone Shows” компани болон бүтээлч захирал Аддисон Мэхр нар удирдан гүйцэтгэсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс уг үзүүлбэрийг 9/11-ний хохирогчдын гэр бүл, амьд үлдсэн хүмүүс болон анхны тусламж үзүүлсэн аврагчдын шууд оролцоо, зөвлөгөөний дагуу олон сарын турш нарийн төлөвлөж бүтээснээ онцолсон байна.

Халдлагын улмаас эхнэрээ алдсан Нью-Йорк хотын цагдаагийн газрын бэлтгэл офицер Жэймс Смит тэдгээр дронуудыг харан зогсохдоо Миний эхнэр Мойра болон амь үрэгдсэн хүн бүрийн дурсгалыг ийм технологиор, ийм өндөр хэмжээнд хүндэтгэж байгаад сэтгэл маш их хөдөлж байна хэмээн дурдсан байна.

ВИДЕО:

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн