Тунаж начин болсон Б.Гончигсүрэнд “Ямаха Крюкс Рэв” маркийн мотоцикл гардуулав

Монголын үндэсний бөхийн холбоо, “Тотал моторс” компанитай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Үндэсний их баяр наадмын тавын даваанд тунаж барилдан давж, улсын начин цолны болзол хангасан Архангай аймгийн Хотонт сумын харьяат Б.Гончигсүрэнг  “Ямаха Крюкс Рэв” маркийн мотоциклоор байллаа. 

Шагналыг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, менежер С.Гантөр нар гардуулан өгчээ.

Б.Гончигсүрэн начин дөрвийн даваанд оноолтоор улсын арслан Ц.Бямба-Отгонтой таарч давсан. Харин тавын даваанд Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхлантай тунан барилдаж давснаар улсын цолтны эгнээнд багтсан юм.

Энэхүү мотоцикл нь олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан, бартаат болон засмал замд найдвартай ажиллагаатай, шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ даах чадвар өндөртэй бөгөөд хөдөө орон нутгийн хэрэглээнд бүрэн нийцсэн төмөр хүлэг юм.

Цаашид энэхүү шагналыг Үндэсний их баяр наадмаас  гадна Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан мөн Сар шинийн баярт зориулсан барилдааны  тавын даваанд  “Тунаж давсан бөх”-д гурван жилийн хугацаанд уламжлал болгон гардуулна.

Тунаж начин болсон Б.Гончигсүрэнд "Ямаха Крюкс Рэв" маркийн мотоцикл гардуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн