, 2026 оны гуравдугаар сарын 30“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийн асуудлаарх Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны хурал НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт энэ сарын 27-нд боллоо.
Тус хурлаар “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээлийн талаар зарим зүйлсийг зөвлөмж болгож, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын 2028-2032 оны хамтын ажиллагааны стратегийг боловсруулах асуудлаар санал солилцсоныг ГХЯ-наас мэдээллээ.
Хамтарсан удирдах хорооны хурлыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Эдийн засаг, хөгжлийн яамны Тогтвортой хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга П.Чандмань, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар хамтран даргалж, тус хорооны гишүүд, манай улсын хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцжээ. 