Монгол Улсын Их Хурлын /2026.10.16/ өнөөдрийн чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
Энэхүү хууль нь тамхины хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр:
▪️ Электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох;
▪️ Залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэр зэрэгт хязгаарлалт тогтоох;
▪️ Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх;
▪️ Хяналт, хариуцлагыг чангатгах;
▪️ Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.
Эрүүл мэндийн яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана.
Тамхины хэрэглээг бууруулах нь зөвхөн нэг хүний сонголт бус, нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм. Жиргэх

Хэлэлцэх 4

4 сэтгэгдэл “ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА”-д
  1. Тамхины хяналтыг чангатгаж байгаа нь зөв алхам. Хүн амын эрүүл мэндэд ач холбогдолтой.

  2. Хууль батлагдсан нь сайн хэрэг. Хэрэгжилт нь ямар байхыг харах хэрэгтэй.

  3. Тамхины хэрэглээг бууруулах зорилготой юм байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тустай.

  4. Эрүүл орчин бүрдүүлэхэд чухал. Гэхдээ хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх бол.

Сэтгэгдэл үлдээх