СӨҮЛ, 2026 оны долоодугаар сарын 23 /Yonhap/. Лхагва гарагт Сөүлийн дүүргийн шүүх 2021 оны Сөүл хотын даргын сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын үр дүнтэй холбоотой хууль бус улс төрийн санхүүжилт авсан хэргээр тус хотын дарга О Сэ Хүнд 10 сая воны (6 750 орчим ам.доллар) торгууль ногдуулжээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард тусгай прокурор Мин Жүн Гигийн баг Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр О Сэ Хүнд яллах дүгнэлт үйлдсэний дараа Сөүлийн Төв дүүргийн шүүх уг хэргийг ийнхүү шийдвэрлэсэн байна.
Өмнөд Солонгосын хуульд зааснаар сонгогдсон албан тушаалтан Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэргээр 1 сая вон буюу түүнээс дээш хэмжээний торгуулиар шийтгүүлсэн тохиолдолд албан тушаалаасаа огцрох ёстой.
Яллах дүгнэлтэд дурдсанаар, О Сэ Хүн 2021 оны дөрөвдүгээр сард болсон cонгуулийн өмнө өөрийгөө улс төрийн нөлөө бүхий зуучлагч хэмээн тодорхойлдог Мён Тэ Гюнаас санал асуулгын үр дүнг 10 удаа авч байсан бөгөөд үүний төлбөрийг өөрийн улс төрийн дэмжигчээр төлүүлжээ.