Сэрэмжлүүлэг: Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ

 Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20, зарим үед 24 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна. 

Баруун, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Мөн баруун болон төвийн аймгуудын нутгаар өнөөдөр цас орж цасан шуурга шуурна. Төв, зүүн аймгуудын нутгаар маргааш цас орж, цасан шуурга шуур, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байх юм.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -17-22, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -11-16, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 дулаан, бусад нутгаар -1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар орчмоор үүлшиж, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -7-9 градус хүйтэн, Багануур орчмоор үүлшиж, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр -13-15 градус хүйтэн, Тэрэлж орчмоор үүлшин, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, -13-15 градус хүйтэн байх ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн