2026-09-01

Захиалга авах хугацаа: 2026.09.08 – 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 315 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/378 тоот тушаалаар бүртгэгдсэн “Сэндли ББСБ” ХК-ийн “Сэндли бонд 3.0” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: Сэндли бонд 3.0

Бондын тоо ширхэг: 120,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 12,000,000,000 (арван хоёр тэрбум) төгрөг

Бондын жилийн хүүгийн түвшин: 19.00%

Бондын хугацаа: 24 сарын хугацаатай

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2026.09.08 – 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

“Сэндли бонд 3.0”-ын үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх