Спортын хутга шидэлтийн ААШТ Монголд болно

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 26 //. Монголын спортын хутга шидэлтийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Наран спорт” төвд энэ сарын 29-31-нд зохион байгуулна.

Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван зай болон өсвөр үе, пара тамирчдын ангилалд болох тус тэмцээн нь үндэсний хэмжээнд тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилготой ажээ.

Монголын хутга шидэлтийн спортын баг тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртжээ. Тодруулбал, ДАШТ-ээс 9 алт, 9 мөнгө, 14 хүрэл, Дэлхийн цомоос 1 алт, 1 хүрэл, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн гардан тулааны их наадмаас 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.

Ташрамд дурдахад, өнгөрсөн жил манай улсад спортын хутга шидэлтийн ДАШТ зохион байгуулсан бол энэ оны зургаадугаар сарын 25-30-нд Дархан-Уул аймагт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм байна.

Спортын хутга шидэлтийн ААШТ Монголд болно

Спортын хутга шидэлтийн ААШТ Монголд болно

Спортын хутга шидэлтийн ААШТ Монголд болно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн