Соёлын хамтын ажиллагааны ахиц, аялал жуулчлалын шинэ боломжуудыг хэлэлцэв

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Волф Диетрихийг хүлээн авч уулзан, хоёр орны соёл, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаанд ахиц гарч, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийж байгааг сайшаав.

Цаашид хоёр улсын аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар санал нэгдсэн талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Соёлын хамтын ажиллагааны ахиц, аялал жуулчлалын шинэ боломжуудыг хэлэлцэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн