СОР17: 12 дахь өдөр бага хурал эцсийн шийдвэрүүд, тайлангуудаа баталснаар хаалтаа хийнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлчийн 12 дахь өдөр тохиож байна.

Энэ өдөр бага хурал эцсийн шийдвэрүүд болон тайлангуудаа баталж, дүгнэлтүүдээ танилцуулснаар хоёр долоо хоног үргэлжилсэн хурал өндөрлөнө.

СОР17 бага хурал өнгөрсөн өдрүүдэд “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг сэдвийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөл туршлага, шийдэл, байр сууриа хуваалцсан талбар байв.

Хурлаар хэлэлцсэн асуудлууд нь COP17-гийн гол зорилго болох газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар болон усны нөөцийг тогтвортой удирдахад чиглэж байлаа.

Цэнхэр бүсэд:

Энэ өдөр COP17 хурлын хаалтын хэвлэлийн бага хурал 17:00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фоуад, COP17-гийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг нар оролцож, COP17 хурлын үр дүн, гол шийдвэрүүд болон хурлын талаарх дүгнэлтүүдийг танилцуулна.

Мөн өдрийн турш зохион байгуулагдах дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, санхүүжилт, ганг тэсвэрлэх чадвар, газар эзэмшил, хөрсний эрүүл мэнд болон газар, усны уялдаа холбооны асуудлыг хэлэлцэнэ.

Ногоон бүсэд:

Ногоон бүсийн хөтөлбөрийн онцлох мөчүүдийг сануулж, шагнал гардуулж, хаалтын ажиллагааг хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн