Балба Улс болон Төвөдийн нутагт түр хугацаанд зорчихгүй байхыг зөвлөв

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 28 //. Балба Улс болон БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-ы хил орчмын бүс нутагт хөрсний нуралт, үерийн гамшиг гарч, олон хүн амь насаа алдсантай холбогдуулан тус бүсэд түр хугацаанд зорчихгүй байхыг Монгол Улсын иргэдэд зөвлөж байна.

Тодруулбал, энэ сарын 26-нд хил орчмын бүс нутагт хөрсний нуралт, үерийн гамшиг болж, хүний амь нас эрсэдсэн байна. Иймд тухайн бүс нутагт зорчиж буй болон оршин байгаа Монгол Улсын иргэдийг анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байж, орон нутгийн холбогдох байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Гадаад харилцааны яамнаас зөвлөлөө.

Мөн консулын туслалцаа, мэдээлэл, зөвлөгөө шаардлагатай тохиолдолд дараах хаяг, утсаар холбогдох боломжтой.

Гадаад харилцааны яам

  • Шуурхай утас: +976-72774444, +976-83042222
  • Цахим шуудан: [email protected]

БНХАУ-д суугаа Элчин сайдын яам

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн