Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
COP17 хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://unccdcop17.org/ вэбсайтаас авах боломжтойг БОУАӨЯ мэдээлжээ.
Риогийн гурван конвенцын хүрээнд энэ онд зохион байгуулах Талуудын бага хурлуудаас хамгийн түрүүнд болох нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын COP17 бага хурал юм. Тус хурал нь энэ жилийн байгаль орчны талаарх дэлхийн хэлэлцүүлгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой билээ.