Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

МАДРИД, 2026 оны наймдугаар сарын 17 /Reuters/. Хойд Африк дахь Испанийн өөртөө засах хот болох Сеутад саяхан нэвтэрч орсон олон зуун цагаач иргэд ням гарагт хотын ойролцоох наранд шарлагын газарт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Испанийн эрх баригчдад хандан өөрсдийг нь Марокко руу буцаалгүйгээр орогнол олгохыг уриалав.

80 мянга орчим хүн амтай Сеута гэдэг жижиг хот руу хоёр долоо хоногийн өмнө Мароккогийн иргэд болох 72 мянга гаруй хүн дайран нэвтэрснээс хойш одоо тус хотод үлдээд буй 5-8 мянга орчим хүмүүсийн төлөөлөл нь дээрх цагаач иргэд юм. Хил давсан мароккочуудын ихэнх нь удалгүй сайн дураараа нутаг буцсан билээ.

Хотын нөөц хөрөнгө шавхагдаж байгаа энэ үед эх газрын Европ руу явах боломжийг хүлээж буй ихэнх цагаачид “Эль Трамполин” наранд шарлагын газар болон хотын захын хороололд хүндхэн нөхцөлд амьдарч байна. Мароккогийн Тетуан хотоос ирсэн Аюб Эларруд ярихдаа “бид далайн эргийн ойролцоо, хүйтэнд эвгүй үнэртэй газар унтаж байна. Бид үнэхээр их зовж зүдэрч байна” гээд цагдаа нар цагаачдыг хотын төв рүү нэвтрүүлэхгүй байгааг нэмж хэлэв.

Жагсагчид Испанийн далбаа болон “Бид Марокко руу буцмааргүй байна”, “Бид ч бас хүн” гэсэн бичигтэй лоозон барьж, “Бид залхаж байна”, “Бидэнд шийдэл хэрэгтэй байна” хэмээн хашхирч байв. Тэдний ард харагдах хадан эрэг дээр зарим цагаачид хувцсаа угааж байсан бол зарим нь гараар хийсэн хулсан уургаар загасчилж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка хэлэхдээ, хууль бусаар нэвтэрсэн цагаачид онцгой эмзэг байдалд орсноос бусад тохиолдолд тус хотод үлдэх, эх газрын Испани руу зорчих эсвэл хууль ёсны статус авахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

GolMedee


GolMedee


GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн