ЛИМА, 2026 оны долоодугаар сарын 5 /Синьхуа/. Ерөнхийлөгчийн сонгуульд “Ард түмний хүч” намаас нэр дэвшин өрсөлдсөн Кейко Фужимори Перу улсын ерөнхийлөгчөөр албан ёсоор сонгогдсон байна.
6 дугаар сарын 7-нд болсон сонгуулийн дүнг Үндэсний сонгуулийн шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Роберто Бурнео өнөөдөр танилцууллаа. Тэрбээр дүнг зарлах ёслолын үеэр хэлэхдээ “Хатагтай Кейко Фужимори Бүгд Найрамдах Перу улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болохыг миний бие албан ёсоор зарлан мэдэгдэж байна” гэлээ. Өмнө нь тэрбээр 2011, 2016, 2021 онуудад болсон ерөнхийлөгчийн сонгуулиудад өрсөлдөж байжээ.
Үндэсний сонгуулийн удирдах газрын мэдээллээр, энэ удаад К.Фужимори сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан байна.
Тэрбээр 2026-2031 оны хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд 7 дугаар сарын 28-нд албан тушаалдаа орно. Перугийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Луис Галарретта, дэд ерөнхийлөгчөөр Мигел Торрес нар ажиллах ажээ.