, 2026 оны есдүгээр сарын 21УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тус намын дэргэдэх Төсөв, санхүү, бүтээмжийн Бодлогын зөвлөлөөс боловсруулсан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн санал дүгнэлтийг авч хэлэлцсэн аж.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл энэхүү хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Төрийн ордонд дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, “Иргэдийн орлого бодитоор нэмэгдэж, амьдрал нь сайжрах ёстой. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтөд идэгдэхээргүй хэмжээнд цалин тэтгэврийг нэмэх шаардлагатай” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж байгаа ч АН-аас хамааралтай мэтээр мэдээлж байгаа нь ташаа ойлголт. Олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд МАН ирцээ бүрдүүлж, нэгдсэн хуралдаанаа хуралдуулах нь хэрэгтэй. Цөөнх УИХ-ыг гацаах, Засгийн газрыг унагах ямар ч боломжгүй хэмээн ярилаа.
Мөн хуралдаанд УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн өмчит компаниудын өнгөрсөн 10 жилийн хугацааны үйл ажиллагаа, худалдан авалт, тендертэй холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулах санаачилгынхаа талаар танилцуулсан байна. Уг санаачилгыг бүлгийн гишүүд нь дэмжиж, гарын үсэг зурж эхэлсэн аж.
