ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 19 /NHK/. Ирантай хийж буй мөргөлдөөнд “оролцогч тал биш” учир Франц улс “Ормузын хоолойг нээх эсвэл чөлөөлөх ажиллагаанд хэзээ ч оролцохгүй” гэж тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгджээ.
Э.Макрон Засгийн газрын Батлан хамгаалах ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Тэрбээр мөн “бөмбөгдөлт дууссаны дараа буюу өөрөөр хэлбэл нөхцөл байдал намжсаны дараа Франц улс бусад оронтой хамтран хамгаалалтын ажиллагаанд оролцоход бэлэн гэдгийг дурдсан байна.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолой руу хөлөг онгоцуудаа илгээхийг хэд хэдэн улсаас хүссэн байна.