Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Ж.Сандагсүрэн, ЕТГ-ын бодлого хэрэгжилтийн газрын референт О.Билгүүтэй нар Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, мод үржүүлэг, ногоон байгууламжийн хөгжүүлэлт, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар албаныханд чиглэл өгөв.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн байгаль орчны боловсрол, ногоон хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй бүтээн байгуулалт юм.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн