“Нэг ертөнц” үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 //. Дэлхийн яруу найргийн өдрийг угтан, Монголын Зохиолчдын эвлэл болон Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран “Нэг ертөнц” монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлагыг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд монголын нэрт 30 яруу найрагчийн бүтээлийг тус төвийн шилмэл сурагчид уран бүтээл болгон туурвиж, үзэгчдэд хүргэж буйгаараа онцлог юм.

"Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээМонголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилиг ярихдаа,  “Манай төв хүүхэд багачуудын дунд бичиг соёлыг сурталчлан таниулахад ихээхэн анхаарч анхан, дунд, гүнзгий гэсэн гурван түвшинд сургалтаа явуулдаг. Энэ удаа монголын оюуны үнэт өв яруу найргийг хүүхэд, залуучуудад таниулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах зорилготой уг үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн тодорхой хугацаанд завсарласны дараа энэ жил дахин сэргэж, гурав дахь удаагаа болж байна. Мөн яруу найрагчид өөрсдөө хүрэлцэн ирж, өөрийн зохиосон бүтээлээ уншин сонордуулж байна. Эдгээр яруу найргийг үндэсний бичгээр уран бүтээл болгон туурвиж, сурагчид олон нийтэд хүргэж, соёл, урлагийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж буйгаараа ач холбогдолтой” гэв.

"Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээ13 дугаар сургуулийн 11-ийн Г ангийн сурагч Г.Намуунцэцэг ярихдаа, “Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд гурав дахь жилдээ суралцаж байна. Энэ үзэсгэлэнд МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Гантулгын “Цасан дундуур” шүлгийг бичиж оролцсон. Энэхүү шүлэг нь маш уран яруу, өгүүллэгийн шинжтэй бичигдсэн. Миний хэв маягт илүү зохиж байгаа учраас сонгон бичсэн. Дунд ангиасаа үндэсний бичигт их сонирхолтой хүүхэд байсан ч анхандаа тийм сайн байгаагүй. Гэвч сонирхлоороо маш их сурахыг хүсэж, хоббигоо хөгжүүлж, энэ чиглэлээр тууштай суралцах болсон. Одоо илүү их тайван зан, төлөвшил суусан. Бийрээр бичиж байх үед маш их тайвшрал мэдэрч, бясалгалын адил төвлөрч чаддаг. Бичиж байх явцад буруу бичих, үгээ мартах зэрэг асуудал гарч болно. Тиймээс бичихээсээ өмнө өөрийгөө сэтгэл зүйг бэлдэж, төвлөрөх нь чухал” гэв.

Энэхүү үзэсгэлэнд 1981 оны 4 дүгээр сарын 9-нд анх хэвлэгдсэн “Би Алтрагийн хүү” шүлгээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч, яруу найрагч Д.Батжаргал уншиж сонордуулав.Энэ шүлэг нь ердөө аравхан мөртэй бөгөөд 1980 онд бичиж, 1981 онд засварлан хэвлүүлсэн түүний анхны шүлэг юм. 

Тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

"Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээ

"Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээ

"Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээ

"Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээ

"Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээ

"Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь удаагаа нээлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн