Нийт нутгийн 60 гаруй хувьд ургамал цухуйгаагүй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр манай орны нийт нутгийн 60 гаруй хувьд энэ сарын 10-ны байдлаар ургамал цухуйгаагүй байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зарим нутгаар бэлчээрийн ургамал оройтож цухуйж байгаа ажээ.

Дундговийн нийт, Ховд, Говь-Алтай, Завханы зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн цөөн сумын нутгаар ургамал муу, бусад нутгаар дунд зэрэг ургаж байна. 

Өнгөрсөн 10 хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1-9 градус дулаан, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим, нийт нутгийн 60 орчим хувьд хур тунадас олон жилийн дунджийн орчим, зарим газарт түүнээс ч бага орлоо. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянговьд 29 м/с, Ховдын Зэрэг, Говь-Алтайн Шарга, Баянхонгорын Богд, Баянцагаан, Өмнөговийн Цогт-Овоо, Манлайд 28 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 

Нийт нутгийн 60 гаруй хувьд ургамал цухуйгаагүй байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн