Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 22 //. Өнөөдөр болох үйл явдал

.Австралийн Холбооны Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар энэ сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.


10:30 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.

14:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

-Өвөрмонголын XIV соёлын өдрүүд эхэлнэ.

-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч байна.

-“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна. 

Орон нутагт:

Завхан: Нэгдсэн эмнэлэгт улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж байна. 

Завхан аймгийн Улиастай суманд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын номын баяр болно.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

 -БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган эхэлнэ. 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн