Монгол, Шинэ Зеландын гадаад харилцааны яамдын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт аравдугаар сарын 6-нд Веллингтон хотод болов. Уулзалтыг ГХЯ мэдэгдсэн.
Монголын талаас Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирал Г.Баттулга, Шинэ Зеландын талаас ГХХЯ-ны Хойд Азийн газрын захирал Шарлотт Дарлов нар тэргүүлжээ. Хоёр талын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон.
Талууд хоёр талын харилцаанд дүгнэлт өгч, энэ уулзалт 12 жилийн дараа дахин болж байгааг онцолсон. Газар хөдлөлтийн үеийн хамтын ажиллагаа, урьдчилан сэргийлэлт, хонины ноос хяргах, махны экспортын чадавх, байгалийн онцлогт таарсан сэргээгдэх эрчим хүч, боловсрол, хөгжлийн хамтын ажиллагааг ярьсан.
Худалдааны хэсэгт Шинэ Зеланд хөдөө аж ахуйн экспортлогч орны туршлага, чөлөөт худалдааны хэлэлцээр, олон талт худалдааны тогтолцооны талаар мэдээлэл өгчээ. Монголын тал эдийн засгийн бодлого, сүүлийн арга хэмжээг танилцуулсан.
Бүс нутаг, олон улсын нөхцөл, эрчим хүчний зах зээлийн нийтлэг сорилтыг хэлэлцсэн. Монголын Орос, Хятад болон бусад түнштэй харилцаа, Шинэ Зеландын Номхон далайн бодлого, буцалтгүй тусламж, хөгжлийн хамтын ажиллагааг танилцуулсан.
НҮБ-ын шинэчлэл, олон талт хамтын ажиллагаа, АСЕАН, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, ФЕАЛАК-ын хүрээн дэх асуудлыг ч хөндсөн. Хоёр яам яриагаа тогтмолжуулж, харилцааг сонирхсон салбарт бодит агуулгаар баяжуулахыг нотолсон гэж ГХЯ дүгнэв.
