Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Өмнөд Суданы Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна.

Тухайлбал, өнгөрсөн сарын 14-нөөс тухайн бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас хойш нийт 1400 гаруй иргэн хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг монгол цэргүүд шуурхай хүлээн авч, нийт 1400 гаруй энгийн иргэнийг хамгаалалтад авчээ. Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд цэргийн баг эмнэлгийн майхан төхөөрөмжлөн анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарласан аж.

Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсан байна.

Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ

Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ

Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ

Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ

Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн