Канад Улсын Торонто хотноо болж буй PDAC-2026 олон улсын чуулга уулзалтын үеэр “Монголын өдөр 2026”-г зохион байгуулав.
АҮЭБЯ, МУУҮА, Канад Монголын худалдааны танхим хамтран зохион байгуулсан энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэх, стратегийн төслийг сурталчлах зорилготойг АҮЭБЯ мэдээллээ.
“Монголын өдөр”-ийг Монголын Уул уурхайн ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нээж үг хэлсэн бол АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай үндсэн илтгэл тавьжээ. “Азийн Батерей Металс” ХК, “Эрдэнэ Монгол” ХХК, “Эрдэнэ Ресурс девелопмент” ХК-аас Монгол дахь төслийн хөгжүүлэлт, хайгуулы явц, стратегийн зорилтуудаа танилцууллаа.
Мөн энэ “Монголд яагаад хөрөнгө оруулах вэ? Уул уурхайн хөрөнгө оруулалтын найдвартай, хариуцлагатай, түнш” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол, Канадын төр, хувийн хэвшил, геологийн салбарын төлөөлөгчид оролцон Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.