Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт орохгүй

Монгол Улс ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригт орохгүй. 

Учир нь Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэн, ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригоос шалтгаалж манай аж ахуйн нэгжийн захиалсан тэсэлгээний бодис гацах, ОХУ захиалга авахгүй зэрэг асуудал үүсээд байсан юм. Үүнийг шийдэхээр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын тус хоригт оруулахүй байхаар тохиролцож баталгаажуулсныг тус яам мэдээллээ. 

Тэрбээр Монгол, Оросын уламжлалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, найрамдалд хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжиж буйд талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн Монголын талаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ тэр дундаа дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх тодорхой санал тавьсан байна. Удахгүй АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Москва хотод очиж дээрх тавьсан асуудлаар ОХУ-ын эрх бүхий төлөөлөлтэй үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцжээ.

Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт орохгүй

Уул уурхайн салбарт нэг тонн нүүрс олборлоход дунджаар 0.2–0.5 кг тэсрэх бодис хэрэглэдэг судалгаа бий. Манай улс жилд 80-100 сая тонн нүүрс, мөн хүдэр буюу алт, төмөр, зэс олборлодог гэвэл ойролцоогоор 40-80 мянган тонн тэсэлгээний бодис хэрэглэх боломжтой ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн