, 2026 оны дөрөвдүгээр сарын 1УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн дүн шинжилгээний тайланг танилцуулав.
Тайлангуудад хийсэн хяналт шинжилгээний дүнгээр 13 үр дүнгийн хэрэгжилтийн явцыг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулахад дундаж үзүүлэлт 55,5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн хэрэгжилтийн дундаж 64,1 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилтийн дундаж 66,4 хувь, 1213 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 67,9 хувьтай гарсан байна.
УИХ-ын гишүүд төлөвлөлтийг оновчтой гаргах, хүрэх түвшинг тодорхой болгох, Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэх, төсвийн хэмнэлтийн хуулийг хүчингүй болгох, төрийн албан хаагчдын гаргадаг тайланг цөөлөх, хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлэх зэрэг санал хэлж, зарим яамдын төллөөлөөс асуулт асууж хариулт авлаа.