Зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, тал хээрээр шуурна

, 2026 оны гуравдугаар сарын 31Зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, тал хээрээр салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7+12 градус, бусад нутгаар +2+7 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн