Иргэншлээ сольж Монгол Улсын иргэн болсон Амари Робинсон шигшээ багийн төлөө тоглохыг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зөвшөөрсөн бөгөөд “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсын шигшээ багийн анхны тоглолтдоо оролцохоор болжээ.

Тэрбээр 25 настай, төвийн байрлалд тоглодог, 184 см өндөр тоглогч билээ. Мөн Япон Улсын Нагоя хотод 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрийн хооронд болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос танилцууллаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн