Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарсан байна.

Тэд 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд суралцана. Боловсролын зээлийн сангийн Ажлын албанаас тэдэнд зориулсан чиглүүлэх уулзалт зохион байгууллаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн эрх, үүрэг, санхүүжилтийн журам, цахим гэрээ байгуулах үйл ажиллагаа, шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгч, цаашдын суралцах үйл явцад шаардлагатай зөвлөгөө, чиглэл хүргэсэн байна.

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн, “Монголын ирээдүйн хүмүүн капитал” сэдвээр тавьсан илтгэлдээ “Дэлхийн түвшний боловсрол эзэмшихээр зорин суралцаж буй залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх нь эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах хариуцлагатай иргэн, ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн онцолжээ. Мөн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга С.Анхбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн эрх, үүргийн талаар мэдээлэл өгчээ. Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх цахим гэрээ байгуулах системийг ашиглах заавар, үйл ажиллагааны талаар танилцуулсан байна.

Чиглүүлэх уулзалтын үр дүнд оролцогчид тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, өөрсдийн эрх, үүрэг, санхүүжилт авахтай холбоотой үйл ажиллагааны дараалал, цахим гэрээ байгуулах журмын талаар нэгдсэн ойлголттой болж, гадаадад суралцах хугацаандаа мөрдөх хариуцлага, үнэт зүйлсийн талаар ч мэдээлэл авсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарчээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн