Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-ийн “Орландо Мэжик” багт нэгдэн зуны лигт тоглохоор болсныг бид өмнө нь мэдээлсэн. Түүний бүрэлдэхүүнд нь багтсан “Орландо Мэжик”-ийн тоглолтын хуваарь албан ёсоор гарчээ.
Тэд Улаанбаатарын цагаар долоодугаар сарын 10-ны өглөө 07:30 цагт эхний тоглолтоо “Шарлот Хорнетс”-ын талбайд хийнэ. Харин хоёр дахь тоглолтыг долоодугаар сарын 12-ны 03:30 цагт “Майами Хит”-ийн талбайд зочлох аж. Улмаар долоодугаар сарын 13-ны 07:00 цагт талбайдаа “Портлэнд Трэйл Блэйзерс”-ийг, 16-ны 04:00 цагт “Филадельфи 76” багийг хүлээн авах нь ээ. Түүний хувьд NBA-д нэрээ дэвшүүлснээрээ монголчуудаас анхдагч болсон бол NBA-ийн багийн бүрэлдэхүүнд багтаж, талбайд гарах анхны монгол тоглогч болж түүхэнд үлдэж байна.
Зуны лигийн турш нийт 76 тоглолт болох бөгөөд дөрвөн тоглолтын дараа эхний дөрвөн байрт жагссан баг хасагдах шатанд өрсөлдөх бол бусад нь нэмж нэг тоглолт хоорондоо хийх ажээ.