Монгол, Серби улсын ГХЯ-д хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов

, 2026 оны тавдугаар сарын 16Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 12-нд Улаанбаатар хотноо болов.

Уулзалтаар талууд Монгол, Сербийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулах боломж, мөн тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотоллоо.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсоны зэрэгцээ Серби Улсад 2027 онд зохион байгуулах Дэлхийн Тусгай экспод Монгол Улсыг оролцохыг урив. Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улстай 1956 оны 11 дүгээр сарын 20-нд дипломат харилцаа тогтоож байсан.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, сербийн талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович нар даргалав гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Монгол, Серби улсын ГХЯ-д хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн