Монгол-Алтайн уулс, Алтайн өвөр говиор өнөөдөр цас орж, явган шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээлэв.
Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -19-24, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14-19, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-1, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3-8, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчмоор цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, -12-14 градус хүйтэн, Багануур орчмоор цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, -14-16 градус хүйтэн, Тэрэлж орчмоор цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, -14-16 градус хүйтэн байх ажээ.