“Модуль ертөнц” хиймэл оюуны салбарын шинэ төв болж байна

 Бээжин хотын Тунмин нуурын шинжлэх ухаан, технологийн бүсэд байрладаг “Модуль ертөнц” инкубатор төв нь хиймэл оюуны чиглэлийн аж үйлдвэрийн томоохон хотхон болон хөгжиж байна.

Тус хотхон нийт 500 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг гурван үе шаттай ашиглан байгуулж байгаа бөгөөд хиймэл оюуны салбарын гарааны болон өсөлтийн шатны компаниудыг дэмжих цогц орчныг бүрдүүлжээ.

“Модуль ертөнц” нь “Гарал үүсэл”, “Хувьсал”, “Манлайлал” гэсэн инновацын гурван үндсэн бүстэй. Эдгээр нь аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн бүх үе шатыг хамарсан өсөлтийн тогтолцоог бий болгосон байна. Тус төвийн “Гарал үүслийн бүс” нээгдсэнээс хойш бүрэн захиалагдсан бөгөөд 150 гаруй компани бүртгүүлэх хүсэлт гаргаж, 40 гаруй компани бүртгүүлэн суурьшиж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Мөн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр зорьж буй дотоодын хиймэл оюуны ухаалаг агент үйлдвэрлэгч “Haizhi Technology” зэрэг 15 компани “Хувьслын бүс”-д үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм. “Модуль ертөнц” нь “нарийн үйлчилгээ+хэрэглээний орчны туршилт+нэгдсэн дэмжлэг+салбарын хөдөлгүүр+арилжааны сурталчилгаа”-г хослуулсан хиймэл оюуны инновац, өсөлтийн иж бүрэн системийг бүрдүүлжээ. Энд үйл ажиллагаа явуулж буй компаниуд 1 тэрбум юанийн бодлогын эхлэлийн санхүүжилтээс эхлээд 50 тэрбум юанийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын дэмжлэг авах боломжтой аж.

“Модуль ертөнц” хиймэл оюуны салбарын шинэ төв болж байна

Тус төвд хэрэгжүүлж буй онцлох төслүүдийн нэг нь Ханчин студийн AI.TALK хөтөлбөрөөс бүтээсэн хиймэл оюуны виртуал дуучин “Юри” юм. Энэ оны 1 дүгээр сарын 31-нд Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүсээс Юрид улсын хэмжээний анхны виртуал шүтээний таних гэрчилгээ олгожээ. Ингэснээр тэрбээр албан ёсоор Бээжингийн “дижитал оршин суугч” болж, олон нийтийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалалт зэрэг нийгмийн ажилд оролцох болсон байна.

Мөн тус төвд үйл ажиллагаа явуулдаг компаниуд хиймэл оюунд суурилсан худалдааны лайв хөтлөгчийг зах зээлд нэвтрүүлжээ. Түүнчлэн 150 хэлээр шууд орчуулга хийх төхөөрөмж, мэдээллийг нүдний өмнө харуулах ухаалаг шил, шатар болон гоо даам тоглодог робот зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн бодит хэрэглээнд нэвтрээд байна.

Ийнхүү “Модуль ертөнц” нь Бээжингийн хиймэл оюуны инновацын шинэ төв болж, технологийн компаниудын өсөлт хөгжил, бүтээгдэхүүний бодит хэрэглээг хурдасгаж буй жишиг аж үйлдвэрийн хотхон болж байгаа ажээ.

“Модуль ертөнц” хиймэл оюуны салбарын шинэ төв болж байна

“Модуль ертөнц” хиймэл оюуны салбарын шинэ төв болж байна

“Модуль ертөнц” хиймэл оюуны салбарын шинэ төв болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн