Дорноговь аймгийн ИТХ-ын захиалгаар “Дорноговь аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл” судалгааг “Нийгэм, эрх зүйн бодлогын судалгааны Судлаач хүрээлэн” ТББ гүйцэтгэж байна. Уг судалгаа нь хоёр дэд хэсгээс бүрдэх бөгөөд аймгийн нийт нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох судалгааг
-Бага насны хүүхэд өртөж хохирсон гэмт хэрэг
-Өсвөр насны хүүхэд холбогдсон, үйлдсэн гэмт хэрэг, үе тэнгийн дээрэлхэх гэмт хэрэг
-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дараах гэмт хэргүүдийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Үүнд: -Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг
-Залилах болон мал хулгайлах гэмт хэрэг
Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, зөрчил,
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд хамаарч байна.
Харин хоёр дахь дэд хэсэгт:
-Замын-Үүд суманд үйлдэгдэж буй авлига, албан тушаалын гэмт хэргүүд
-Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт нарийвчилсан судалгаа хийж, дүн шинжилгээ боловсруулж эхэлжээ. Криминологи нь гэмт хэрэг үйлдэгдэх, өсөх шалтгаан нөхцөлийг онол, практик хослуулан судалж, тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тохиромжтой, үр дүнтэй санал, зөвлөмжийг боловсруулдаг шинжлэх ухаан юм. Төрөөс судалгаанд суурилсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх шинэлэг, боловсронгуй арга, аргачлалыг бодлогоор дэмжих болсон. Үүний жишгээр Дорноговь аймаг дахь Прокурорын газраас санаачлан, ИТХ-аас дэмжин ийнхүү судалгааны ажлыг эхлүүлсэн байна.