МАН-ын Бага хурал маргааш хуралдана

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл МАН-ын Бага хурал маргааш 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар болжээ.

Харин УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар МАН-ын Удирдах зөвлөл дээр ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна. 

Ташрамд дурдахад, Г.Занданшатарыг 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон бөгөөд 287 өдрийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн