Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

КУАЛА-ЛУМПУР, 2026 оны долоодугаар сарын 27 /Reuters/. Малайзад дүрвэн ирсэн рохинжа үндэстний 12 настай Нур хэмээх охин зургаадугаар сараас хойш сургуульдаа явахаа больжээ. Учир нь хичээлдээ явах замд нь хоёр эрэгтэй түүнийг зодохоор сүрдүүлсэн байна.

Нур охин болсон явдлын талаар ярихдаа “Чи яагаад сургуульд явах гээд байгаа юм? Манай улсыг эзлэх гээ юу?” гэж уг хоёр эрэгтэй хэлээд зодохоор сүрдүүлсэн гэжээ. Аюулгүй байдлын үүднээс түүний гэр бүлийнхэн овгийг нь нийтлэхгүй байхыг хүссэн байна.

Хүний эрхийн байгууллагууд, багш нарын мэдээлснээр, Нур бол дарамт, сүрдүүлэгт өртсөн олон рохинжа хүүхдийн нэг бөгөөд энэ нөхцөл байдал Малайз даяарх дүрвэгсдийн сургуулиудыг хаахад хүргэжээ.

“Хүүхдүүд гэрээсээ гарахаас ч бэргэдэг болтлоо маш их айж байна. Энэ бол хүүхдүүдийг нэг, хоёр өдөр дарамтлаад өнгөрч байгаа асуудал биш, харин насан туршид нь зовоох сэтгэлийн шарх үлдээж байна” гэж Зүүн Өмнөд Азийн энэ улсад өссөн рохинжа иргэдийн идэвхтэн Шарифа Шакира ярилаа. 

Цахим орчинд рохинжа хүмүүсийг чиглэсэн үзэн ядалтыг дэвэргэх, худал мэдээлэл түгээх явдал ихссэний улмаас тэдний аюулгүй байдлыг хангахад тавих хяналтыг чангатгаснаас гадна, технологийн зохицуулалтын талаар санаа зовниж эхэлснээс хойш улсын хэмжээнд доод тал нь есөн сургууль үйл ажиллагаагаа зогсоожээ. Малайзын Дотоод хэргийн яамнаас сургуулиуд хаагдаж байгаа болон үзэн ядалтыг дэвэргэсэн кампанит ажлын талаар тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагт 120 мянга орчим рохинжа хүмүүс бүртгэлтэй байдаг боловч Малайзын эрх баригчид тэднийг албан ёсоор дүрвэгч гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хууль бус цагаач гэж үздэг байна.

GolMedee

GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн