Майк Ш.Энхийн-Од NCAA-гийн “Бүх оддын тоглолт”-д оролцоно

Америкийн коллежийн сагсан бөмбөг буюу NCAA-гийн төгсөх ангийнхны дунд Үндэсний дасгалжуулагчдын холбооноос/NABC/ зохион байгуулдаг “Бүх оддын тоглолт”-д Өмнө Каролинагийн багаа манай Майк Ш.Энхийн-Од оролцохоор болжээ.

Уг тоглолт нь NCAA final four буюу шөвгийн дөрвийн үеэр жил бүр болдог уламжлалтай юм. Энэ нь NBA-гийн драфтад тухайн жилд орж байгаа тоглогчдоос 3-4 насаар ах тоглогчдыг скаутуудад илүү нээлттэй танилцуулах зорилготой үйл ажиллагаа ажээ. Энэ тоглолтыг NBA-гийн багуудын скаутууд их ирж үздэг юм байна. Уг тоглолтоос NBA-д орсон одууд нь Жэйлен Брансон, Фрэд Ванвлийт нар аж.

Бүх оддын тоглолт маргааш шөнө 03:30 цагт болно.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн