К.Стармер албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ

ЛОНДОН, 2026 оны зургаадугаар сарын 22 /TASS/. Кир Стармер Их Британид засаг барьж буй Хөдөлмөрийн намын даргын суудлаа өгч, ирэх есдүгээр сарын эхээр залгамжлагч нь тодормогц Ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр Даунинг-стрит дэх албан ёсны өргөөнийхөө өмнө мэдэгдэл хийхдээ “Би Хөдөлмөрийн намын даргын албан тушаалаас огцрох болно. Энэхүү шийдвэрээ Эрхэм дээдэстэн Хаан III Чарльзад биечлэн танилцуулсан” гэв.

К.Стармер мөн Хөдөлмөрийн намын Үндэсний гүйцэтгэх хорооноос шинэ даргад нэр дэвшигчдийг бүртгэх хугацааг долоодугаар сарын 9-нөөс парламентын чуулган завсарлах өдөр буюу долоодугаар сарын 16-ны хооронд тогтоохыг хүсэхээ мэдэгдсэн байна. “Нам доторх сонгуулийн үр дүнд шинэ дарга тодорвол парламентын чуулган есдүгээр сард эхлэх үед шинэ удирдагч үүрэгт ажилдаа орно. Сонгуулийн үйл явц бүрэн дуусах хүртэл би Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хашина” гэж К.Стармер мэдэгдсэн байна.

Тэрбээр үгээ хэлж дуусгахдаа хоолой нь чичирч, нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн